Home Та энд байна: Нүүр
Чихрийн шижин PDF Хэвлэх И-мэйл

 


Нүүрс усны солилцоо алдагдсанаас болж үүснэ.

Чихрийн шижин гэдэг нь нүүрс усны солилцооны (сахар, глюкоза) алдагдлыг хэлнэ.
Ширээний ард сууж байсан ч, эсвэл завсарлага аваад биеийн хөдөлмөр хийсэн ч глюкоза нь бидний биед энергээр байнга  хангадаг. Бид энергийн ихэнхийг хоол хүнсээрээ дамжуулан нүүрс усны задралын үр дүнд олж авдаг. Хоол боловсруулах явцад, эдгээр хоол хүнсээр орсон нийлмэл нүүрс ус нь нарийн гэдсэнд орж шимэгдэж,  цусанд глюкоза гэдэг моносахар сахар болж задардаг учраас бидний биеийн эд эс бүрийг хэрэгцээт энергээр нь хангаж байдаг.

Эрүүл хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ нь байнга хэлбэлзэж байдаг. Гэхдээ хэрвээ глюкозын тэнцвэртэй хэмжээг зохицуулах бие махбодын боимеханизм зөв ажиллахгүй бол, чихрийн шижин үүсэх эх үүсвэр болно.













Чихрийн шижин – цусан дахь глюкозын хэмжээ хэт ихсэх

Хэрвээ глюкозын тэнцвэржилтийг зохицуулах бие махбодын механизм зөв ажиллахгүй бол чихрийн шижин үүсэх шалтгаан болно. Чихрийн шижинг зөвхөн мэргэжлийн эмч цусан дахь глюкозын түвшин хэт өндөр байгааг хэмжсэний үндсэн дээр оношлоно. Энэ нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй.

Удамшил(эцэг, эх, цусан төрлийн хамаатнууд чихрийн шижинтэй байх)
Чихрийн шижин нь мөн вирусын халдвар ба бусад өвчнөөс болж илэрч болно (гахайн хавдар, улаан бурхан, элэгний С вирус).
Зохисгүй хооллолт, амьдралын буруу хэвшил зэрэг нь чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдэг.
Таргалалт, хөдөлгөөний хомсдол.
Артерийн даралт байнга ихсэх, цусанд өөх тос хэт ихсэх

Чихрийн шижингийн шинж тэмдэг, хурц болон архаг хүндрэлээс сэргийлэх нь
Чихрийн шижин өвчний үр дагавар нь энэ бодисын солилцооны өөрчлөлтийн шалтгаануудаас болж өөр өөр байна. Үр дагавар нь ам цангах, шээс ойр ойрхон хүрэх, их идэх,бэлэг эрхтэн загатнах, шүд сулрах, ядарч туйлдах гэх мэт “төвөгтэй” шинж тэмдгүүдээр илэрдэг.  Хэрэв цусан дахь глюкоза байнга өндөр байгаад байвал аажмаар үүсэх хүндрэл нь амь насанд халтай байдаг. Ямар ч тохиолдолд, цусан дахь сахарын түвшнийг удаан хугацааны туршид байнга хянах нь чухал. Учир нь энэ бол чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний явцыг удаашруулах цорын ганц арга юм.

Чихрийн шижинг цусан дахь глюкозын түвшинг байнгын хэвийн байлгах
Чихрийн шижинг хянах буюу цусан дахь глюкозын түвшинг тогтмол хянах нь  глюкозын түвшинг зохицуулахад чухал алхам юм. Цусан дахь глюкозын түвшинг мэдэж байвал гарах хүндрэл болон үр дүнтэй эмчилгээний аргыг сонгоход хялбар байх болно. ХумаСенс Глюкоз хэмжигч танд үүнийг хийхэд яаж туслаж болохыг мэдэхийг хүсвэл, энд дарна уу.

 

35 жилийн туршлага

 

ХУМАН-аас гаргасан Xумасенс сахрын аппаратыг хэрэглэн та олон улсын хуруу шилэн оношлогооны салбарт 35 гаруй жилийн туршлагатай ХУМАН компаний үр шимээс хувь хүртэх боломжтой болно.ХУМАН – аас гаргасан Хумасенс сахрын аппарат – буюу манай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.нэмэлт мэдээллийг эндээс үз


Чихрийн шижин өвчнийг эрт оношлох нь – дараачийн үр дагавраас сэргийлнэ.

 

 

Чихрийн шижин өвчний өөр өөр хэлбэрүүд байдаг. Үндсэн шинж тэмдгийг мэддэг байх нь танд өвчний өөр өөр хэлбэрүүдийг ялган тогтооход туслах болно. Нэмэлт мэдээллийг эндээс үз...